БАТГА АРИЛГАХ 4 ХҮНС
- lkhagvasuren Otgonbayar
- Apr 24, 2023
- 2 min read
Updated: Apr 16, 2024
Хэрэв та батганд сайн гэсэн бүгдийг (гэхдээ анагаах ухааны үндэслэлтэй, баталгаатай бүгдийг) хэрэглээд ч, үр дүн төдийлөн үзэхгүй байгаа бол хооллолтондоо анхаарах цаг нь болжээ. Сүүлийн үеийн судалгаанууд батга үүсгэдэг, сэдрээдэг, үрэвслийн нэмэгдүүлдэг болон эсрэгээр нь БАТГА БАГАСГАЖ, ГАРАХААС ХАМГААЛДАГ ямар хүнсний бүтээгдэхүүнүүд байна??? их хийгдэх болсон.
Ингээд батга гаралтыг багасгаж эмчлэхэд тустай 4 төрлийн хүнсний бүтээгдэхүүнийг танилцуулж байна.
Гликемик индекс - багатай хүнс буюу цусны сахарыг маш бага хөдөлгөдөг хүнс / сахаргүй
Антиоксидантаар баялаг хүнс- төрөл бүрийн жимс ногоо
Цайр-аар баялаг хүнсүүд
Omega 3 – загас
Эдгээр хүнсийг хэрэглэх нь зөвхөн батганд сайнаар нөлөөлөөд зогсохгүй биед бүхэлд нь олон эерэг нөлөө үзүүлэх болно.
ГЛИКЕМИК ИНДЕКС БАГАТАЙ ХҮНС
Гликемик индекс гэдэг нь тухай хоол хүнсний бүтээгдэхүүн цусны сахарыг хэр зэрэг ихэсгэх вэ? гэдгээр нь харьцуулан хэмждэг үзүүлэлт юм.
ГЛИКЕМИК ИНДЕКС ӨНДӨР бол маш их хэмжээний сахар агуулсан бүтээгдэхүүн буюу цусны сахарыг огцом ихээр нэмэгдүүлдэг хүнсийг хэлдэг.
Гликемик индекс БАГАТАЙ гэдэг нь бага хэмжээний сахар агуулсан буюу цусны сахарыг бага зэрэг нэмэгдүүлдэг хүнсийг хэлж байгаа юм.
Судлаачдын үзэж байгаагаар гликемик индекс өндөртэй хоол хүнс нь батга үүсгэдэг ба гликемик индекс багатай хүнс нь эсэргээрээ батгыг багасгадаг байна.
Гликемик индекс багатай хүнсэнд :хүнсний ногоо, жимс жимсгэнэ тэр дундаа /berryтөрлийн жимс/ , самар, шош, вандуй, өндөг, мах, загасны мах зэрэг нь батга үүсгэдэггүй гэдгийг тогтоогоод байгаа билээ.
АНТИОКСИДАНТААР БАЯЛАГ ХҮНС
Антиоксидант гэдэг нь бидний биед минут секунд тутам үүсч бий болдог хэт исэлдсэн хортой бодисуудаас бие махбодийг хамгаалах үүрэгтэй витамин болон эрдэс бодисуудыг хэлдэг. Хэт исэлдсэн хортой бодисууд эсийг хөгшрүүлж, үрэвсүүлж, хортой хавдрын эсэд шилжүүлэх гэх мэт олон муу үр дагавартай. Хэт исэлдэлтийн үйл явцыг дарангуйлж батганы үрэвслийг зогсоох үйлдэлтэй витаминуудад А болон Е аминдэм, селен ордог.
Антиоксидантаар баялаг хүнсэд: хүнсний ногоо, бүхэл жимс, самар , самрын нухаш, Үхэр, тахианы мах, үхрийн элэг
Эдгээр хүнс антиоксидантаар баялаг ч шарах, хайрах зэрэг хоол хийх процессийн үед ихэнхи нь устаж алдагддаг учир жимс ногоог аль болох шинээр нь хэт боловсруулахгүйгээр маш бага температураар боловсруулж хэрэглэх хэрэгтэй.
ЦАЙР
Цайр нь биед явагдах бүхий л үрэвслийг дарах, батганы бактерийн өсөлтийг дарангуйлах болон өндгөвчний үйл ажиллагааг дэмжиж андроген дааврыг бууруулснаар батга гаралтыг багасгадаг. Цайр их агуулдаг хүнсэнд хясаа үхрийн мах, хавчны мах, мөөг, бүхэл үр тариа ордог.
ОМЕГА 3
Омега 3 нь зөвхөн батганы үрэвслийг гэлтгүй зүрх судас, тархи мэдрэл гээд биед явагдаж буй бүх төрлийн үрэвслийг намжаадаг. Харин омега 6,9 нь үрэвсэл сэдрээх дархлааг идэвхижүүлэх нөлөөтэй байдаг.
Омега 3-аар баялаг хүнсэнд:
· Загасны мах, далайн гаралтай хүнс
· Хясаа гэх мэт ордог
Хэрвээ загасны мах идэж чаддаггүй бол омега 3 нэмэлтээр ууж болно.
Comments